
Geni платформ нь контент бүтээгчид болон брэндүүд хамтрах орон зайг үүсгэн, бүтээлч маркетинг шийдэл олгодог технологийн бүтээгдэхүүн юм.

БИДНИЙ ТУХАЙ
Бид энгийн хэрэглэгээс контент бүтээгчид болж өсөх орчныг үүсгэн бүтээгчдийн зах зээлийг хөгжүүлэх замаар Монголд дахь бизнес маркетингийн зах зээлийг тогтворжуулах бүтээлч хамтрал бүхий шийдэл нэвтрүүлэх зорилготой.










БИДНИЙ ТҮҮХ
Бид маркетинг заавал үнэтэй, төвөгтэй байх албагүй гэж итгэдэг. Тухайн брэндийн үнэ цэнийг мэдэхгүй ямар нэг маркетинг студи, инфлүүнсэр, төлбөртэй зар суртчилгаанаас илүү брэндийн бүтээгдэхүүн үйлчилгээг аль хэдийн мэддэг хэрэглэгчид тэдний хамгийн сайн маркетинг сувгууд байж чадна.
Тиймээс энгийн хэрэглэгчээс бүтээгч болж брэндтэй хамтрахын тулд заавал их дагагчтай болж урт хугацааг зарцуулах хэрэггүйгээр хамтран ажиллах хялбар системийг бид бүтээхээр зорьсон.
Geni багт нэгдэх
Та өөрөө өөрийнхөө БОСС нь байж чаддаг, үр дүнд тулгуурлан ажилладаг, менежмент болон онлайн харилцаа сайтай бол манай багт орох хүсэлтээ илгээгээд үзээрэй.